Төрөөс боловсролын салбарт хуваарилж буй төсвийн хэмжээ бодитой юу? |Г.Цогтбаатар|

2007-01-31,

Боловсролын тухай хуульд зааснаар "Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 20-иос доошгүй хувийг зарцуулах" ёстой /39.1 зүйл/. 1992-2004 оны хооронд энэ зарцуулалт ямархуу динамиктай байсныг авч үзвэл: 1992-1993 оны хооронд төрөөс боловсролын салбарт зарцуулах төсвийн хэмжээ 26.4-аас 15.6 болж 10.8 хувиар огцом буурсан байна. Энэ нь тухайн үеийн монголын гол донор орон байсан ЗХУ-ын хөрөнгө оруулалт зогссонтой шууд холбоотой. Харин түүнээс хойш ерөнхийдөө өссөн нь харагдах боловч 1992 оны хэмжээндээ хүрээгүй байгаа. Боловсролын тухай хуулийн заалт ч мөн 2004 оноос л хэрэгжиж эхэлжээ. Нийгмийн салбар дундаа төсвийн зарцуулалтын хувьд хамгийн түрүүнд явдаг нь боловсролын салбар байдаг. Учир нь боловсролын салбар тэргүүлэх салбар байх ёстой. 2001 оны мэдээллээс үзвэл Монгол улс боловсролын салбартаа Зүүн ази ба Номхон далайн бусад орнуудын дундаж /ДНБ-ий 3.2 хувь/, мөн бага орлоготой орны дунджаас /ДНБ-ий 3.1 хувь/ их хувийг зарцуулж байна. Мөн Хятад улс ДНБ-ий зөвхөн 2 хувь, ОХУ 2.9 хувийг боловсролын салбартаа зарцуулж байхад Монгол 7.0 хувь буюу бараг 2 дахин их байх юм. Үүнээс харахад монголын төр боловсролыг тэргүүлэх салбар хэмээн анхаарч байгаа мэт боловч энэ нь наад зах нь хүн ам зүй, газар нутаг, суурьшилтын онцлог зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотойгоор өссөн хиймэл буюу суралцагчдынхаа боловсрол мэргэжлийн чанарт өөрчлөлт өгөх бодит нөлөөтэй тоон үзүүлэлт биш байгаа юм. Дээрх бүрхэг агуулгатай заалтыг өдгөө өөрчлөх болсон гэж үзэж байна. /"Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 20-иос доошгүй хувийг зарцуулах" ёстой. /39.1 зүйл//. Энэ заалтыг нэгж суралцагчид ногдох зардлын хэмжээг дэлхийн жишигт хүргэх гэдэг агуулгаар баяжуулах шаардлагатай бөгөөд энэ нь ч илүү бодитой үзүүлэлт байж чадна. Бага зэргийн харьцуулалт хийж үзвэл монголд их, дээд сургууль, коллежийн нэг оюутанд 178000 төгрөгийн зардал ногдож байна. Хятад, ОХУ-ыг Монгол улстай харьцуулбал боловсролын салбарт зарцуулах төсөв нь бага юм шиг боловч нэгж оюутанд ногдох байдлаараа харьцангуй илүү байдаг нь дээрх санааг бататгаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

hifi ringtonesfunny-ringtonesgold mp3 ringtone v3 16download free gospel ringtonesilent hill ringtoneharrington funeral home hamlet nccoding workshop ringtone converter v5 2 crackfree nokia 6102 ringtones2thumbswap free ringtonesringtone for verizon lg 3200 phone



:-)
 
xaax